GANGARAA

Хувцас, загвар болон олны танил хүмүүсийн тухай

Хүмүүс, хүмүүсийн амьдрал

Бичлэгийн тоо : 116 | Дэлгэцэнд : 61-90

Дэлхийн аварга П.Сэрдамба бал сараа гадаадад тэмдэглэж явна

2009-11-09 04:28:11

Монголчууд үе үеийн олимпоос ганзага хоосонгүй ирдэг ч 2008 оны Бээжингийн олимп яах аргагүй түүхэнд тод мөр үлдээх амжилт ялалтаар дүүрэн байсан билээ. Тэр дундаа боксын төрөлд тив дэлхийн аваргуудыг сөхрүүлж, Монгол түмнээ баясгасан хийморьлог хөвгүүдийн нэг бол Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар МУГТ П.Сэрдамба. Ард түмэн түүний гавьяаг халуун хүндэтгэлээр мялааж хүүхэд шиг цайлган занг нь өхөөрдөн хайрладаг билээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (394) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Angelina Jolie

2009-10-29 02:47:21

Та бүхэнд жүжигчин Angelina Jolie-ийн зурагнуудаас сонирхуулж байна. Уг фото зурагнуудыг 2003 оны 6 сарын Entertainment Weekly гэсэн сэтгүүлд зориулан зурагчин Martin Schoeller авав.


Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (369) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

П.Сэрдамба эхнэрээрээ гоёв

2009-10-29 01:59:09

Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж чадсан ширэн бээлийтэн, дэлхийн аварга П.Сэрдамба cap өдрийн сайныг шинжин байж билэгт сайн өдөр хуримлалаа. Хүүхдээрээ, цайлган зантай, үргэлж инээж явдаг залуухан хөделмөрийн баатрыг өнгөрсөн жил Бээжингийн олимпоос мөнгөн медаль өвөртлен ирж ард түмний хайртай хүү болсон билээ. Тэрчлэн залуу алдартны хувийн амьдрал, найз охинтой эсэхийг олон нийт сонирхож эхлэсэн.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1175) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

О.Гүндэгмаа дасгалжуулагчаа гомдоожээ

2009-10-22 04:42:49

Монгол улсын хөдөлмөрийн баатар буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаа Бээжингийн олимпоос хойш хэсэг хугацаанд АНУ-д амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн. Түүний нөхөр Х.Цагаанбаатар дэлхийн аваргаас алтан медаль авчирч, төр түмний хайр хишгийг хүртэн хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж буй баярт үйл явдалтай давхцан баатруудын гэр бүлд Ц.Ховор-Эрдэнэ хүү мэндэлсэн билээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (491) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дэлхийн хамгийн үнэтэй байшингууд

2009-10-22 04:36:48

5. Елена Франчукийн харш

Украины бизнес эрхлэгч, буян ажиллагаа явуулдаг эмэгтэй Елена Франчук Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн охин, тус улсын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Виктор Пинчукийн эхнэртэй хамтран Лондоны Кенсингтонд унталгын 10 өрөөтэй таван давхар харшийг 80 сая фунт буюу 161 сая орчим доллароор худалдан авчээ.


18 сар, 10 сая фунт зарцуулсан бүрэн засвар саяхан дуусчээ. Харшид тухайлбал, усан сан, саун, спорт заал, кино театр, тусгайлан тоноглосон хоргодох байр барьжээ. Урьд нь охидын хувийн сургууль байсан байшинг 1997 онд худалдаж авсан хятад гаралтай гэр бүл харшийн өмнөх эзэд байжээ.


Урьд нь Лондонд үл хөдлөх хөрөнгийн дээд ханшийг гангийн үйлдвэрийн магнат Лакшма Миттал 2004 онд Кенсингтонд 67 сая фунт стерлингээр /135 сая орчим доллар/ байшин худалдан авч тогтоожээ.
 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (322) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим

2009-10-22 04:23:53



 

Хурим бол тансаг, чухал үйл явдал мөн. Хурим хийхийг хүлээж, түүнд сэтгэл догдлон бэлтгэж, олон хүн хурим хийх тухай мөрөөддөгийг нуугаад яахав. Гэхдээ үүний хамт энэ арга хэмжээнд багагүй хүч, мөнгө зарцуулдаг  нь нууц биш.

Жирийн хүмүүст өөрийн гэсэн сонголт бий ч, нэртэй хүмүүс юм уу тэрбумтнууд статусынхаа дагуу өөрийн (эсвэл үр хүүхдийнхээ) хуримыг аль болох тансаг хийх хэрэгтэй байдаг. Заримдаа энэ нь хэнийх нь тансаг байнав гэсэн уралдааныг бага зэрэг санагдуулдаг ч явдал бий.

Харин тансаг хурим гэж ямар хурим байдаг вэ?

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (724) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ирээдүйд эмэгтэйчүүд намхан, мяраалаг болно

2009-10-22 04:15:13


Эмэгтэйчүүд ирээдүйд одооныхоосоо намхан, мяраалаг мөн зүрх, судасны үйл ажиллагаа нь хавьгүй сайн, бэлгийн хувьд идэвхтэй, нөхөн үржихүйн хувьд “чадвартай” болон хувьсана гэж эрдэмтэд үзжээ. Энэ нь хүний хувьсал өнөө ч үргэлжилж байгааг баталсан олон судалгааны сүүлийнх бөгөөд эм хүйстнүүд ноёрхогч хүчин болно гэж үздэг эрдэмтдийг баярлуулсан дүгнэлт болжээ. Судалгааг хийсэн Иелийн их сургуулийнхны тогтоосноор олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ихэвчлэн намхан, мяраалаг, зүрх сайтай байдаг тул хүүхдүүд нь, тэр дундаа эмэгтэй хүүхэд нь ээжийгээ дууриах нь ирээдүйд намхан, мяраалаг бөгөөд олон хүүхэд төрүүлэх магадлалтай эмэгтэичүүдийн тоог нэмэх гэнэ.


 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (107) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

П.Сэрдамба Cadillic Escalade EXT маркийн машин хөлөглөдөг

2009-10-09 11:14:45

Олны танил хүмүүс үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Тэр ч утгаараа урлаг, спортын оддын өмсөж зүүсэн, эдлэж хэрэглэж байгаа бүхнийг хүмүүс сонирхдог.
“Авто сонин” энэ дугаараасаа эхлэн олны танил хүмүүсийн машиныг танилцуулж байхаар боллоо. Эхний зочноор олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба оролцож байна.

-Та ямар маркийн автомашинтай вэ?

-Cadillice Escalade маркийн машин унадаг. Өнгөрсөн жил Америкаас дөнгөж орж ирэхэд нь авч байсан.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (352) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Их Британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Л.Оюунгэрэл: Ээж маань монгол хүнтэй суух хэрэгтэй гэж зө

2009-10-09 04:06:13

Их Британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн Оюунгэрэл өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Монголчуудын төдийгүй дэлхийн нийтийн танил болоод буй Л.Оюунгэрэл өнгөрсөн жилийн  “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож, британчуудын гайхшралыг төрүүлж байсан юм.  Л.Оюунгэрэл өдгөө Лондон хотноо хуулийн чиглэлээр суралцдаг бөгөөд уян налархай хөдөлгөөн, уран нугаралтын гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан Оюунаа долоон хүүхэдтэй айлын отгон охин.  Оюунааг “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож байхад шулуун шударга, хахир хатуугаараа алдартай, шүүгч Саймон Ковелл хүртэл алмайрч байв. Монгол бүсгүй Саймон Ковелл, Аманда Холден, Пиерс Морган нараас өндөр үнэлгээ авч, танхим дүүрэн үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Мөн тэрбээр энэ оны тавдугаар сард Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, Гиннесийн номонд бичигдсэн билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (339) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ганбуш: “Танайд хоноё”-гийн Тэнгисийг мешокгүй ирэхэд нь бодлогын чанартай юм болов уу гэж бодсон

2009-10-09 03:42:51

Олны дунд Ганбуш гэж нэрээрээ танигдсан энэ хүн өөрийнхөөрөө л амьдралынхаа түүхийг бичиж яваа. “Хамгийн чухал нь хүн болж төрсөн л явдал” гэж ярих түүний амьдрал яг л кинон дээрх шиг адармаатай. Мэдээж одоо ид өрнөж байгаа нь лавтай. Түүнтэй уулзаж яриа дэлгэсэн юм. 40-н мянгатын унган, 9-н хүүхэдтэй айлын ууган хүүхэд тэрээр, хэрхэн яаж ямар замыг туулан, өдийд ингээд олны танил эрхэм болсныг түүний амьдралын түүхийн зах зухыг та бидний ярианаас дуулж мэдэх болно.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (642) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Angelina Jolie, Brad Pitt нар Иракийн цагаачдыг иргэжээ

2009-10-06 13:58:26

Холливудын нэрт хос Angelina Jolie, Brad Pitt хоёр саяхан Сирийн Дамаск хотод орогнож буй Иракийн цагаачдыг иргэжээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (303) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хамгийн дур булаам бүсгүйгээр хэн тодров?

2009-10-06 11:43:55

Жил бүр хамгийн дур булаам 100 эмэгтэйг шалгаруулдаг “Maxim-hot 100” жагсаалтыг энэ жил Холливуудын залуу од Lindsay Lohan тэргүүлж дэлхий дээрх хамгийн дур булаам эмэгтэй боллоо.

Тэр “Maxim” сэтгүүлээс жил тутамд явуулдаг ‘Hot 100’ жагсаалтыг энэ удаад тэргүүлжээ. Түүний дараа буюу хоёр, гуравдугаарт Jessica Alba, Scarlet Johansson нар орсон байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (306) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тэтгэврийн хөгшин орон гэргvй 100 хvнийг гэртээ байлгаж, амьдралтай нь залгуулжээ

2009-09-05 07:14:32

"Эгч нь өөрөөс унасан таван хvvхэдтэй. Даанч манайд хvv тогтоогvй. Хоёр сайхан хvvгээ алдчихсан. Нэг хvv маань 37 настайдаа нас барсан. Тvvнийхээ vхэлд би өөрөө буруутай юм шиг санагдаад өөрийгөө зэмлэж амьдардаг юм. Тэр маань эмээ дээрээ өссөн, айлын ганц хvv болохоор их эрх танхи. Тэгээд л амьдралын "муухай" урсгал руу хөл тавьж, архинд орчихсон юм. Тэр vед нь би хvvгээ зөв хvлээж авч чадаагvй. "Манай удам угсаанд ийм хvн байгаагvй. Ингэж амьдарч байснаас vхсэн нь дээр" гээд л хvvгээ загнана. Нэг л өдөр хvv маань өнгөрчихсөн. Эхэндээ би итгэж чадаагvй. Миний хараал хvрчихсэн юм шиг санагдаад.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (164) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Асашёорюү Д.Дагвадорж Сумогийн холбоотой ярилцахаа хатуухан мэдэгдлээ

2009-08-27 01:38:15

Японы мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг сумочдын суудаг автобусанд суулгүй бэлтгэлээ тасалсан тухай мэдээлэл “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Дээрх мэдээллийн дараа их аварга юуны учир бэлтгэлээ тасалсан тухайгаа  Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Долоо хоногийн эхний өдрийн өглөөний бэлтгэл сургуулилтаа тасалсан учир донгодуулах сануулга авсан ч гэлээ Сумогийн холбоотой энэ асуудлаар ярилцана.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (308) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүтэй боллоо

2009-08-27 01:35:27

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, гавьяат жүжигчин Т.Баясгалан нарын ууган хүү ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн эл өдөр  орчлонд дуугаа хадаан мэндэллээ. Т.Баясгалан нэгдүгээр төрөхөд амаржиж, сумоч нөхөртөө 3,6 кг жинтэй хүү төрүүлж өгсөн байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (312) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

"Монгол газар" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр: Хайр сэтгэлийг мөнгөөр худалдаа л авчихдаг

2009-08-26 07:40:47

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хувийн амьдралын талаар багагүй шуугиан дэгддэг. Гэвч Ч.Мянганбаяр захирал хэвлэлд энэ тухай ярилцлага өгөх нь тун ховор. Манай сурвалжлагч “Монгол газар” компанийн захирал Мянганбаяртай уулзаж түүний бизнес хувийн амьдралын талаар ярилцсан юм.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (708) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Гей мисс М.Энхриймаа: Би үнэ цэнэтэй байхыг хүсдэг учраас эрчүүдийг хүлээж авдаггүй

2009-08-12 13:25:24

“Хааяа өөрийгөө ч ойлгодоггүй миний дотоод ертөнц…
Халуун нарны илчийг бүлээнээр мэдрэх гадуурхалт…
Зарим “үл ойлгогч”-ын урдаас цор цор хиймээр санагдах шаралхуу зан…
Олноос ичиж, нуугаад удсан миний хэдэн шүлэг…”.

Энэ бол “Хоёр сүнстэн”-ний зохиогч Гей мисс М.Энхриймаагийн өөрийнх нь “эхлэл”. Түүний тухай өмнө нь бусдын амнаас цөөнгүй сонссон санагдах юм. Харин уулзаж ярилцсаны дараа ерөөсөө юу ч “сонсоогүй” юм байна гэдгээ ойлголоо. Тэгээд одоо бол “Энэ их “эр” зоригийн бас, тэр их танхилхан ертөнцийн тухай “миний” гэх бодлын эзэн боллоо. Уншигч таныг ч бидний ярианд түр саатаасай гэж хүсч байна. Энэ дашрамд “Хоёр сүнстэн” ном “Интер” номын их дэлгүүр, “Metro Mall”, “Цэцэг” төвийн номын дэлгүүрүүдэд байгааг дуулгах нь зүйтэй байх.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (874) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Арлынхан Их аваргад дурласан бүсгүйчүүдээ харамлан эсэргүүцэл илэрхийлсэн бололтой

2009-08-03 14:15:53

Нэг хэсэг Японы үндэсний спорт сумо бараг үзэгчгүй болсон гэдэг. Харин сүүлийн арав гаруй жилд энэ спортыг сонирхох түүгээр хичээллэх хүмүүсийн тоо ёстой л гэрлийн хурдаар өссөн гэхэд болно. Энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэсэн хүн нь Их аварга Асашёрюү гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэхдээ сүүлийн зургаан жил түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй элдэв янзын таагүй мэдээллүүд сонин хэвлэлийн хуудаснаас салахаа болиод байгаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (241) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Алтны магнат нефтийн бизнес сонирхож эхэллээ

2009-07-22 03:10:43

“Монгол газар”-аар овоглосон алтны магнат Ц.Мянганбаяр сүүлийн үед нефтийн бизнес рүү хөл тавихаар шийдсэн гэнэ. Тэрээр “Алтжин” группийн Г.Алтангийн эзэмшилийн “Алтжин” шатахуун түгээх станцуудыг хамтран эзэмшихээр болоод байгаа аж. Бөмбөгөр худалдааны төв нь шатсанаас хойш бизнес нь өөдлөхөө байсан хатагтай Г.Алтангийн хувьд өмнө нь ШТС-уудаа “Жаст ойл”-ын Батхүүд зарсан байсан ч наймаа буцаж бөөн хэл ам болж байсан түүхтэй.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (123) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Их аварга хүүдээ 362 мянган ам.доллар өгнө

2009-07-22 00:10:36

Их аварга Асашёорюү хувийнхаа блог сайтаар дамжуулж эхнэрээсээ салсан тухай зарласан нь өдгөө Японы хэвлэл мэдээллийн гол сэдэв болоод буй. Эдгээрээс “Никкан спортс”-т хэвлэгдсэн нийтлэлээс сонирхуулъя.

“Ёкозүна Асашёорюү энэ сарын 6-нд өөрийнхөө блогт эхнэр Гомбоцэрэнгийн Тамираас гэрлэлтээ цуцлуулсан тухай бичсэн нь шуугиан дэгдээгээд байна. Тэдний ойрын хүнийх нь ярьснаар 2004 оны сүүлчээс эхэлсэн таагүй харилцаа өнгөрөгч оны эхээр дээд цэгтээ хүрч, 2007 оны Харү башёгийн дараагаас тусдаа амьдрах болсон аж. Энэ талаар мэдээлсэн хүн “2004 оны наймдугаар сараас Асашёорюү гадуур хонох нь олширч, Токиод болдог башёгийн үеэр ч гэртээ ирэхгүй байх тохиолдол мэр сэр гардаг болсон” хэмээн ярьжээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (538) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ододын хамгийн "бүтэлгүй" лааны хөшөөнүүд

2009-07-21 03:45:04

Лондон, Нью Йорк гэх зэрэг том хотуудад байдаг Лааны хөшөөнүүдийн музей буюу Мадам Тюссогийн Музей-г хүн бүр андахгүй биз ээ. Уг музейд дэлхийн нэр цуутай хүмүүсийн хөшөөг лаагаар бүтээж олны хүртээл болгодог юм. Харин доор хавсаргасан лааны хөшөөнүүд арай л хийц муутай, жинхэн эзэдтэй ямар ч ижил төстэй харагдахгүй байгаа биз?

 

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (431) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Далай лам: Хойт дүрийг хэн нэгний дур зоргоор тодруулдаг зүйл биш

2009-07-10 14:31:54

Буддизм нь “Яагаад энэ орчлонд зовлон зүдгүүр байдаг юм бэ? Түүнээс ангижирч болох уу?” гэдэг асуултаас эхэлдэг гэдэг. Бидний өдөр тутмын амьдралын туршид тохиолдож болох мөн тохиолддог янз бүрийн асуудал буюу зовлонг шийдвэрлэх арга замыг хүн төрөлхтөнд нээж өгөх шинжлэх ухаан хэмээн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай лам хэлсэн байдаг.  Тэрбээр энэ сарын 6-ны өдөр 74 нас зооглосон билээ. Энэ өдөр нь нэг ёсны буддын шашны баяр бөгөөд Далай ламыг урт удаан наслахын төлөө сүм хийдүүдэд ном хурдаг уламжлалтай. Дээрхийн гэгээнтэн өөрийн төрсөн өдрөөр “Corriere della Serra” сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (150) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

УИХ гишүүд наадмаар хэрхэн гоёж, яаж баярлах вэ?

2009-07-10 14:27:49

Маргааш Монгол Улсын өнцөг булан бүрт Үндэсний их баяр наадам эхэлж, Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээхүйд бүхий л жилийн туршид бэлтгэлээ базаасан хүчит бөхчүүд давэн дэвсээр гарч ирж, эрхий мэргэн харваачид нумаа эвшээлгэн, хурдан морь унасан хүүхдийн гийнгоон цуурай хадааж Монгол түмний Үндэсний их баяр наадам эхэлнэ. Монгол наадам олон зууны түүхтэй төрт ёсны их баяр. Энэ өдрүүдэд Монгол газрын хаана ч “Сайхан наадаж байна уу, морь хурдан уу…” гэсэн аятай сайхан үгс амнаас ам дамжин амар мэндийн дээд болно.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (351) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эхнэрээсээ салсан их аварга хөөрхөн охины эрэлд гарлаа

2009-07-07 09:30:57

Хөдөлмөрийн баатар болсоныхоо найрыг 7 өдөр, 7 шөнө тэмдэглэж зангарагаа харуулсан Их аварга Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд башёдоо бэлтгээд завгүй байгаа. Эхнэр Тамираасаа албан ёсоор өрх тусгаарлаж, Зайсанд 6 өрөө байр, унах унаа, дэлгүүр, үл хөдлөх хөрөнгө гээд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө тасалж өгсөн Асашеорюү аварга ёстой л нөгөө эрх чөлөө гээчийг ханхлуулж яваа сурагтай.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (591) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

А.Сүхбат: Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно

2009-06-29 11:52:26

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хандан тунхаг бичиг илгээжээ.

“Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, ардчилал, шударга ёсыг тогтоогч, хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэндээ илгээх тунхаг бичиг” хэмээн хаягласан энэхүү захидалд даян аварга А.Сүхбат монгол үндэсний бөхөд шударга барилдаан, шударга ёс зүй тогтоох цаг болсныг уламжилж, одоогийн бөхийн барилдаан, бөхчүүдийн талаар өөрийн саналаа багтаасан бөгөөд Монгол үндэсний баяр наадам, бөхийн барилдаан маань цэвэр ариун ёс зүйтэй байг хэмээн уриалжээ. Даян аваргын захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (301) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Paris Hilton-ы ''Миний шинэ найз'' шоу удахгүй SBN телевизээр гарах гэж байна

2009-06-28 03:32:08

Paris Hilton нь Rick болон Katy Hilton-ы гэр бүлд 1981 оны 2 сарын 17-ны өдөр Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох “Hilton” зочид буудлын сүлжээний эзэн Konrad Hilton-ы том ач  охин болон мэндэлжээ. Тэр нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Багаасаа л юм юманд авьяастай байсан Paris Hilton нь загвар өмсөгч, дуучин, жүжигчин, продюсераар ажилладаг. Анх “Жирийн амьдрал” телевизийн реалити шоугаар олон нийтэд танигдсан. Уг шоунд тэрээр өөрийн найз бүсгүй Nicole Richy-тэй хамт оролцож байжээ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (219) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зарим УИХ-ын гишүүд хоёр эхнэртэй болох хууль санаачилжээ

2009-06-22 10:09:30

Эрчүүдийн мөнхийн мөрөөдөл хоёр эхнэртэй болох тухай гэж хэлвэл нэг их хэтрүүлсэн болохгүй байх.  Нэгэн цагт цагийг эзэлсэн аварга Х.Баянмөнх ийм хууль санаачилж АИХ-ын 429 депутатаар хэлэлцүүлсэн биш өнөөдрийг хүртэл эхнэртэй загнуулж яваагаас харвал хүүхнүүд тийм ч амар энэ хуулийг зөвшөөрөхгүй нь лавтай. Ямартаа ч хоёр эхнэртэй болох тухай хуулийг ил цагаан ярьсанаараа Х.Баянмөнх аварга, “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал Хүрэлбаатар хоёр л гол зэмлэлийг хүртдэг ч ийм хууль батлахыг хүлээн ханцуй дотроо сэм залбиран явах эрчүүд олон.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (175) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Л.Гүндалай ЭМ-ийн дэд сайд Ц.Цолмонд гар хүрчээ

2009-06-22 09:58:28

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш Эрүүл мэндийн дэд сайд Ц.Цолмонтой муудалцан түүнд гар хүрээд авсан гэнэ. Төрийн ордонд болсон эл хэргийн талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулахад тэрээр шууд үгүйсгэж байсан. Харин дэд сайд Ц.Цолмон “Тийм юм болох нь болсоон” гэсэн хариултаар баталгаажуулсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ямартай ч энэ хэрэг болсны дараа Ерөнхий сайд С.Баяр намын нөхдийн хамт  өрөөндөө удтал хуралдан “Нөхөр Л.Гүндалайг хэрхэх талаар” ярилцсан байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (163) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

UBS TV хөтлөгч, Fm 107.5 захирал Ариунаа:“Үл мэдэх”-д ороход 100.000, 500-ыг төлдөг

2009-06-22 09:55:08

-UBS телевизийн “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” нэвтрүүлэг бүх л насны хүмүүсийн үзэх дуртай “Хит” болж байгаа нэвтрүүлэг. Гэхдээ энэ нэвтрүүлэгт оролцдог хүүхдүүд хэдэн төгрөг төлдөг вэ? Нэлээд өндөр такстай гэж сонссон?

-Би яг үнэнээ хэлэхэд төлбөр ярихаасаа их ичдэг. Авахаасаа ч ичдэг. Өнөөдөр гэвч тодорхой хэмжээний төлбөр авахгүй л бол нэвтрүүлгээ хийж чадахгүй болчихоод байдаг. Мэдээж ямар нэг бизнес, ажил хийж байгаа хүнээс ямар зардал гардаг билээ, тэрийгээ нөхөхийн тулд мөнгө авдаг. 45 мянган төгрөг гэдэг 20 минутын нэвтрүүлэгт гайгүй л сонсогддог. Бусад нэвтрүүлгийг бодоход гайгүй үнэлсэн. Анх манай нэвтрүүлэг төлбөргүй байхад хүртэл хүмүүс “Үл мэдэх”-д ороход 100.000, 500.000-ыг төлдөг юм гэнэ лээ гэж ярьдаг л байсан.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (408) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Их аварга гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон нь зодог тайлахад хүргэж болзошгүй

2009-06-20 11:30:28

Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа аавын хөвгүүдийн тэргүүн эгнээнд явдаг Их аварга Д.Дагвадоржтой холбоотой мэдээлэл цаг үргэлж дуулиан тарьж байдаг. Хөл бөмбөг тоглосон гэсэн шалтгаанаар барилдах эрхээ хүртэл хасуулж явсан Их аварга Д.Дагвадорж Японд загварын шоунд оролцож, загвар өмсөж сумочдын ёс жаягийг зөрчсөн гэсэн шалтгаанаар Сумогийн холбооноос шийтгэл хүртэж багагүй хэмжээний торгууль төлсөн сураг гарсан.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (341) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй