GANGARAA

Хувцас, загвар болон олны танил хүмүүсийн тухай

Загварын Ертөнц

Бичлэгийн тоо : 120 | Дэлгэцэнд : 91-120

Мисс Москва 2009 тэмцээний зурагнуудаас

2009-07-18 07:36:27

Та бүхэнд ОХУ-ын Москва хотод болж өнгөрсөн Мисс Москва 2009-ийн зурагнуудаас толилуулж байна. Тэмцээний ялагчаар Юлия Образцова тодорсон юм байна.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (185) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дэвид Бэкхэм Анжелина Жоли нар сурталчилгаанд хамтдаа тоглоно

2009-07-10 15:12:54

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгчдийн нэг болох Британийн шигшээ багийн тамирчин Дэвид Бэкхам “Армани”-гийн дотуур хувцасны сурталчилгааны нүүр царай билээ.

Харин Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээгддэг Анжелина хоёр долоо хоногийн өмнө тус брэндтэй шинэ үнэртэн гаргахаар гэрээ хийсэн байна.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (473) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

“Гайхамшигт монгол хувцас” наадам боллоо

2009-07-07 13:05:32

Уг наадам нь 2005 онд Оросын холбооны улсын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо “Торгон зам”, 2006 онд Өвөрмонголд “Цагаан сүлд”, 2005 оноос жил бүр наадмын өмнө Улаанбаатар хотноо “Гайхамшигт монгол хувцас” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Наадмын үйл ажиллагааны нээлт өчигдөр СТӨ-нд хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолтоор нээлтээ хийлээ. Өнөөдөр тус наадмын үйл ажиллагаа “Цонжин болдог” цогцолборт үргэлжлэх ажээ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (3720) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Сарнай дэвсүүлж алхдаг загвар өмсөгч Г.Оюунгэрэл

2009-07-07 09:04:39

Загварын тайзнаа чамгүй хугацаанд хөдөлмөрлөж өөрийгөө тодорхой хүрээнд таниулж чадсан энэ загвар өмсөгч бүсгүйн гол шиг нарийнхан бие, цорвогор уруул, намирсан шаргал үс эрчүүдийн нүдэнд тордог. "Тахь Ко" компаний захирал ээж болоод сүйт залуугийнхаа бизнест шаггүй туслагч байсан тэрээр эдүүгээ Солонгост загварын ажлаа үргэжлүүлж байгаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (891) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ

2009-07-07 08:09:17

"Хувьсал"-аас гарсанаасаа хойш уран бүтээлийн олз омог ихтэй байгаа загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэнгийн тоглосон “Гоёлын даашинз” кино өдгөө кино театруудаар гарч байгаа кинонуудаас хамгийн их орлоготой киногоор шалгараад байгаа. Сингапурт хэлний сургалтанд сууж ирээд хоёр ч кинонд амжилттай тоглохын хажуугаар Удирдлагын академид суралцан энэ хавар төгссөн Пүүжээ цаг хугацаатай уралдан бусдад үлгэр дууриалал болон амьдарч яваа бүсгүйчүүдийн нэг.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1067) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Торгомсог дотуур хувцас таныг ялдам, хээнцэр харагдуулна

2009-07-07 05:28:59

Эмэгтэйчүүдийг өөрийгөө хэрхэн үнэлдгийг нь дотуур хувцсаар нь таниж болно: Өөртөө хайртай, өөрийгөө үнэлж хүндэтгэдэг бүсгүй бол аль болох үнэтэй, материал сайтай, гоёмсог дотуур хувцсыг сонгодог нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс дотуур хувцсыг зохцстой сонгох нь ихээхэн учиртай тул дараахь цөөхөн зөвөлгөөг дагаваас хэзээ ч та эвгүй байдалд орохгүй бас дээр нь өөрийгөө зөв үнэлж чадах билээ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (239) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Cайхан залуу шалгаруулах “Man Hunt” тэмцээн болно

2009-06-29 11:55:57

“Glamour Divine” компаниас сайхан залуу шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Man Hunt” тэмцээнд оролцох хүсэлтэй залуус заавал загвар өмсөгч, модель байх шаардлагагүй гэнэ. Өөртөө итгэлтэй залууст тус тэмцээний үүд хаалга нээлттэй аж. Тэмцээнд оролцож буй залуус бие бялдар, авьяас чадвар, мэдлэгээрээ өрсөлдөх аж.  

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (252) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Жизель Бундхен бие давхар болсон уу?

2009-06-28 04:55:27

“Викториа секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг болох , Бразилийн супермодель Жизель Бундхенийг жирэмсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард нөхөр Том Брэдитэйгээ хоёр ч удаа гэрлэх ёслол үйлдсэн түүнийг анхны хүүхдээ тээж байгаа, хүүхэд нь дараа жилийн эхээр төрнө хэмээсэн байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (134) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Урнаа загварын тайзнаас хэзээ ч буухгүй

2009-06-28 03:28:04

Германы загварын агентлагтай гэрээтэй ажиллаж байсан топ модель Уранцэцэг өвөрмөц төрх, донж маягаараа бусдаас онцгойрдог нэгэн. Түүнийг хэдхэн сарын өмнө загварын агентлагаа нээхэд зарим хүмүүс топ бүсгүйг шавиа бэлдэн загварын тайзаа орхихоор шийджээ гэж байсан. 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (404) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ц.Мянганбаярын амрагууд секси бүсгүйчүүдээр тодорчээ

2009-06-08 09:18:29

Монголын хамгийн секси бүсгүйн жагсаалтыг Мянгаа захирлын нялх амраг Ц.Ариунцэцэг тэргүүлжээ. Удаах байранд мэдээж топ модель Пүрэвсүрэн. Охиныхоо эцгээс өрх тусгаарлаж, эрх чөлөөтэйгөөр амьдрах болсноосоо хойш амрагийн явдалд тун од муутай байгаа топ модель нялх амрагтайгаа хэрүүл зодоонтой байгаа ч эрчүүдийн сэтгэлийг татсан хэвээр байна.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (739) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Содтуяа мисс танигдахгүй болох нь ээ...

2009-06-08 09:04:01

Яах гээд байгаа нь мэдэхгүй баахан олон миссийн шоунууд ар араасаа цуварч байх үед арай л нүнжигтэй мэдлэг бололвсролоороо ч бусдаасаа илүү нэгэн бүсгүй олны анхааралд орж ирсэн нь Ч.Содтуяа. Айлын хоёр хүүхдийн бага, аав ээжийн эрх охин тэрээр "Чинбай" агентлагаа байгуулж үндэсний хувцас загварт дизайнерынхаа хувиар санаж сэдэж яваагаа хэрэгжүүлэхийг зорьдогоо ярьж байсан.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (564) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ Модель Д. Пүрэвсүрэн: Дэлгэцийн секс дүр төрх

2009-06-03 13:29:51

Хувийн амьдралаасаа болж амжилтаа хойш татуулж байх одонд төрсөн мэт жүжигчин Д.Пүрэвсүрэнг сайхан бүсгүй жаргадаггүй гэх үг тодорхойлох шиг хааяа санагддаг юм. Хаанаас нь ч харсан царай зүс, бие хаа төгс энэ бүсгүйд хиймэл загварууд нь уг нь илүүц гэмээр. Урлагийн "өмч", тайзны хүн гэх утгаар бол ойлгож болох талтай.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1630) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Э.Одгэрэл нөхөрт гарах гэж байгаа бололтой

2009-06-03 13:26:04

Сайн муугийн туйл гэтлээ гоочлогддог топ модель Э.Одгэрэл загвар зохион бүтээгч Соёлмаатай муудалцснаасаа хойш эрс өөрчлөгдсөн гэх. Хаалттай нийгэм гэдэг шиг хувийн амьдралаа хав даран нуудаг байна. Тэрбээр нууцлаг амьдралынхаа зах зухаас телевизийн дуранд хүртэл дэлгээд үзүүлчихсэн гэхээр олны ярьдаг үнэн ч юм шиг.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (694) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мисс Содгэрэл - Экс гишүүний sexy бэр

2009-05-19 14:01:58

Монголын охид өнгөжихийн хэрээр загвар болоод урлагийн тогоонд хошуу шургуулж нэр алдарт гарахын дон газар авах болсон. Үүнийгээ дагаад ов мэх нь онцгойрч, айж ичихийг хэдийнэ таягдан хаясныг олон нийт харсаар дасал болжээ. Улс орон маань ийм нялхасын өвчинд нэрвэгдэж, буруу дэвэгсэд бусдын хэл амны бай болж байгаагаа од болж байна гэж эндүүрэх нь гэм биш зан юм даа.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1369) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ард түмний мисс Д.Ариунцэцэг тун удахгүй хуримаа хийнэ

2009-05-19 04:48:12

Хувийнхаа амьдралаас болоод загварын ертөнцөөс холдсон гэж тайлбарладаг мисс Д.Ариунцэцэгийг загварынхан үнэн хэрэгтээ ур чадвараар маруухан гэх юм билээ. Топ модель Пүрэвсүрэнг эгч ээ гэж дагаж гүйж байгаад эр нөхрийг нь салгаж дөнгөсөн тэрбээр хүний нөхөртэй нэг их удаан амьдарч чадалгүй салж замаа хөөсөн. Мянгаагийнхаа утасны дугаарыг би утсан дээрээ "миний хайр аа" гэж тэмдэглэдэг.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1179) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Викториа Бэкхам хагас нүцгэн зургаа авхууллаа

2009-05-19 01:11:29

Нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхамын гэргий Викториа Бэкхам саяхан “Emporio Armani” –гийн шинэхэн дотуур хувцасны сурталчилгаанд зориулан хагас нүцгэн байдлаар зургаа авахуулсан билээ. Харин Британийн ихэмсэг бүсгүй энэ үедээ багагүй сандарч байснаа өгүүлжээ. Хар цагаан зурагт өөрийн гоо сайхан биеийг гайхуулсан бүсгүйн зураг авалтын үед нэрт хөлбөмбөгч нөхөр нь хажууд байсанд Викториа их баярлаж байснаа сэтгүүлчдэд хэлсэн байна.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (435) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Хаврын гоёл”-ын дараа овсгоотой нь урласан хувцсаа борлуулдаг

2009-05-18 08:19:10

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг оюутан залуусын "Хаврын гоёл" хувцас загварын наадам Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 05/13-нд нээлтээ хийлээ. Залуусын гоо сайхны сайхны мэдрэмжийг дээшлүүлж, ирээдүйн загвар зохион бүтээгчдийн чанар чансааг шалгадаг эл наадамд дизайнерын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг есөн сургуулиас шалгарсан 20 гаруй оюутан өөрсдийн урласан хувцсаар оролцож байна.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (292) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна

2009-05-18 04:38:46

Топ модель Д.Пvрэвсvрэнгийн дэлгэрэнгvй ярилцлагыг нийтэлж байна. Сурагчийн ширээнээс салж амжаагvй байхдаа насны зөрvvтэй, чинээлэг эрийн харцанд өртөн дэндvv эрт бусдын нvд, хэл vгэнд олзлогдсон тэрээр өдгөө ч өөрийг нь сvvдэр мэт дагах элдвийн ярианд өртсөөр яваа. Хаа очиж бурхан тvvнд эрийн өвөрт хоргодон амьдрах төдийг бус авъяас, эрч хvчийг харамгvй хайрласныг гарын арван хуруунд элбэгхэн тоологдох тайз дэлгэцийн бvтээлээс нь хvмvvс мэдэх болсон. Манай сурвалжлагч топ модель Д.Пvрэвсvрэнтэй уулзаж амьдрал, уран бvтээлийнх нь талаар дэлгэрэнгvй ярилцлаа.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (954) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Д.Пүрэвсүрэн: Надад тийм үнэтэй даашинз байхгүй

2009-05-18 02:02:13

"Big line film" этертаймент студи, "Comedy Art" хамтлагийн бүтээл болох "Гоёлын даашинз" хэмээх хөгжимт инээдмийн кино нээлтээ хийж шуугийа тарьсан удаагүй. "Сайн уу амьдрал минь", "Боолын гэрээ" кинонд хамтарч ажилласан авьяаслаг уран бүтээлчид уг киногоо дуу хөгжим хосолсон өвөрмөц зохиомжтой хийсэн аж. Энэхүү киноны дууг дуучин Б.Эгшиглэн, ВХ нар амилуулсан бол гол дүрд нь "Акапелла" хамтлагийн дуучин Б.Одбаяр, топ модель Д.Пүрэвсүрэн нар тогложээ. Энэ удаагийн булангийн зочноор Д.Пүрэвсүрэн уригдлаа.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (787) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Д.Болормаа гэж хэн бэ?

2009-05-17 07:57:04

Хүний амьдрал гэдэг эрээнтэй бараантай. Загвар өмсөгч Азин топ Д.Болормаа нэгэн цагт тэнгэрт тултлаа магтуулж байсан бол сvvлийн vед газар дор ортлоо муулуулж байгаа. Тиймдээ ч загварын ертөнцөд хөл тавьснаасаа эхлээд л өнөөг хvртэл дуулианы эзнээр тодроод байгаа бvсгvй. Гэвч энэ удаад тvvнийг муулахыг урьтал болгосонгvй. Зvгээр л дуулиан тариад байгаа энэ бvсгvй хvнийхээ хувьд чухам хэн бэ гэдгийг уншигчдадаа сонирхуулахаар шийдлээ.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (678) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Загварын ертөнцийн түгшүүр: анорекси өвчин

2009-05-15 03:38:51

Twiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр сая гаруй эмэгтэйчүүд ямар ч илүүдэл жингүй гуалиг туранхай болох хүсэлдээ хэт автсанаас анорекси буюу хоол хүлээн авах чадваргүй болох аймшигт өвчнөөр шаналж байгаа аж. Хувцас загварын бизнес л залуу бүсгүйчүүдийг энэ өвчнөөр өвдөх үндэс суурийг тавьж өгч байна хэмээн эмч, сэтгэл зүйчид буруушааж байна. Загвар өмсөгч нарыг үхэлд хүргэсэн гэх ял сонсох шахаад байгаа хувцас загварын аж үйлдвэрлэл ч одоогийн баримталж байгаа гоо сайхны шалгуур хэмжүүрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (402) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Sergio Rossi - ийн шинэ нүүр царай хэн бэ?

2009-05-15 03:28:49

Дээд зэрэглэлийн Итали гутал үйлдвэрлэлээрээ нэрд гарсан Sergio Rossi брэндийн ерөнхий захирал Edmundo Castillo хамгийн сүүлийн коллекцоо Холливуудын од Cameron Diaz, супермодель Kate Moss хоёроор рекламдуулахаар болжээ.

Sergio Rossi-гийн гутлуудыг өмнө нь Sienna Miller рекламддаг байсан бол энэ удаад Edmundo Castillo өөр сонголт хийж байгаа нь түүний мэдрэмж байн байн өөрчлөгддөгтэй холбоотой гэнэ.


Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (215) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Энгийн байхыг хичээгч эгэл биш Jean Paul

2009-05-15 03:12:45

1970 оны дөрөвдүгээр сарын 24-ний үүрийн дөрвөн цаг дөчин минутын орчимд бүгд унтаж байхад гэрийн утасны хонх чанга гэгч нь хангинаж утастай хамгийн ойр “байрладаг” Jean хүү нүдээ нухлан уцаарлангуйгаар харилцуураа шүүрэн автал... Энэ л үед түүнд амьдрал зүүд мэт санагджээ.

Харилцуурын цаанаас нэгэн эрхэм “Уучлаарай, өглөөний мэнд. Юун түрүүнд үүр цүүрээр ярьж тав тухыг тань алдагдуулж байгаадаа чин сэтгэлээсээ уучлалт эрье. Намайг Pierre Cardin гэдэг. Өглөө болж хүмүүс сэрэх хүртэл хүлээж чадсангүй. Надад тэвчээр, цаг хоёрын аль алин нь байдаггүй юм л даа. Танайд ирээдүйн алдартай дизайнер Jean Paul Gaultier гэгч байна уу? Миний ярьсан зорилго бол түүнтэй л холбогдох гэсэн юм” гэж нэгэн амьсгаагаар сандчин ярьлаа.


Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (196) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Торго салоны загварын шоүны түүхээс

2009-05-10 14:58:07

2003 оны 7-р сард ОХУ-ын Москва хотноо Монгол улсын ерөнхий сайдын айлчлалыг дагалдан явж ОХУ-ын төрийн дээд албан тушаалтнууд болон Москва хотын иргэдэд өөрийн загваруудаас сонирхуулсан.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (3875) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

В.Хавараа: Стилийг бид бий болгодог

2009-05-10 13:03:36

Хаврын улиралд охид бүсгүйчүүдийн хамгийн их санаа тавьдаг зүйл нь гоо сайхан, ялангуяа үсний хэв маяг. Хэрвээ та нэгэн хэвийн хэвшмэл байдлаас салж стиль имижийг өөрчлөхөөр шийдсэн бол, эсвэл үсээ зөв арчилж эрүүл сайхан харагдуулахыг хүсвэл бидний хуучин танил, “Богд ар” хорооллын дэргэд байрлах “Life” салоныхонд найдаж болно. “Таны үсийг зассандаа би буруугүй. Харин та дараа нь найзтайгаа ирэхгүй бол би буруутай” гэсэн өвөрмөц уриатай өвөрмонгол охидоор үсээ нэг удаа засуулсан хүн тэдний хэлсэнчлэн хоёр дахиа ирэхдээ заавал найз нөхдөө дагуулж ирдэг. Тэднээс энэ хаврын үсний хэв загвар, үс арчилгааны талаар сонирхлоо.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (778) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тухай

2009-05-10 10:32:50


2005 оноос Нийслэлийн Соёл урлагийн газар Манжуур хотын захиргаатай соёлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг жил бүр  тус хотод хамтран зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (309) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Монгол костюмс” Б.Сувд: Монгол үндэсний хувцас бол тэр аяараа урлагийн бүтээл

2009-05-10 10:21:39

Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноор Монголын үндэстний хувцас судлалын академи, “Монгол костюмс” төвийн гүйцэтгэх захирал, загвар зохион бүтээгч, доктор Б.Сувдыг урилаа. Тухайн жилийн хувцасны загварыг тодорхойлдог “Гоёл”, наадам болон Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулагч тэрбээр Монголын загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө зүтгэж яваа нэгэн юм.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (5609) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ч.Уранбилэг: Одгэрэл эгч хүнийг татах увидастай юм шиг ээ

2009-05-10 09:54:47


Дэлхийн хотуудын мисс шалгаруулах тэмцээн саяхан Тайванийн Миолий хотноо болж өндөрлөсөн.


“Miss Global city” нэрээр зохиогдсон тус тэмцээнд загвар өмсөгч, мисс Ч.Уранбилэг оролцоод иржээ. Тэрээр “Эмэгтэйчүүдийн цаг” булангийн энэ удаагийн зочноор уригдлаа.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (958) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ч.Анун: Би бусад орны миссээс дутахааргүй юм билээ

2009-05-10 08:27:46


ӨАБНУ-ын Иохансбург хотод дэлхийн мисс шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд Монголоо төлөөлөн Ч.Анун оролцоод ирсэн билээ. Тэрээр уг наадамд хэрхэн оролцсон тухайгаа өчигдөр тайлагнаж уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа. Ч.Анун дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд явахаасаа өмнө өдөр тутмын хэвлэлүүдээс зөвхөн "Өдрийн сонин"-д ярилцлага өгч байсан юм. Тэр Японд аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг. Энэ жил төгсөнө.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (545) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол охин дэлхийн загварын тайзнаа өрсөлдөнө

2009-03-20 13:50:30


Бээжин хотноо 4 сарын 20-28-ны өдрүүдэд болох дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн "Hemple awards" уралдаанд "Сити” дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Г.Сонор оролцохоор болжээ. БНХАУ-д 17 дахь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнд шилдэг залуу загвар зохион бүтээгчид оролцож, авьяас чадвараа сорьдгоороо онцлогтой юм. Энэ талаар “Сити” дээр сургуулийн оюутан Г.Сонортой уулзаж ярилцлаа.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (392) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй