GANGARAA

Хувцас, загвар болон олны танил хүмүүсийн тухай

Загварын Ертөнц

Бичлэгийн тоо : 120 | Дэлгэцэнд : 61-90

Lady Gaga Японы Hello Kitty-ийн сурталчилгаанд зургаа авахуулав

2009-10-24 02:05:48

Та бүхэнд этгээд стильтэй нэрт дуучин Lady Gaga-ийн Японы Hello Kitty-ийн сурталчилгаанд зориулан авахуулсан зурагнуудаас бэлдлээ. 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (383) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Улаанбаатарт “Next model 2009” реалити шоу болно

2009-10-23 11:43:29

“Look” агентлаг “Аист -Монголия” телевизтэй хамтран  “Next model 2009” mелевизийн реалити шоу зохион байгуулах гэж байна. Уг шоунд фото төрхтэй  20 эмэгтэй, 20 эрэгтэй нийт 40 модель оролцох бөгөөд эдгээр оролцогчдоо  гоо зүйн сургалтад хамруулж байгаа аж. Төгсгөлийн шатанд  үлдсэн арван моделиос үзэгчдийн саналаар тавыг нь шалгаруулж ОХУ руу явуулах аж.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (257) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Амжилтын од: Мисс О.Сэлэнгийн зурагнуудаас

2009-10-22 03:57:01

Гэрэлт давалгаа хаялах Хөвсгөл далайн эрэг дээрээс энэ дугаарын маань хавтасны зураг бүтсэнийг уншигч та харж байгаа байх. Мэлмэрэх нуурын тунгалаг мандал, өртөөлөн цэнхэртэх мөнх хөх тэнгэр гээд байгаль эх ямар үзэсгэлэн гоо харагдана вэ.

Зуны дэлгэр цагийн эхэнд гарч буй энэ дугаарын маань нүүрийг Монголын мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ чимсэн. Бид энэ дугаарынхаа хавтасны зургийг Хөвсгөлд авахаар төлөвлөсөн ч чухам хэнийг гаргах вэ гэдэг дээр нэлээд сонголт хийх хэрэгтэй болсон. Тэгээд мисс Э.Сэлэнгийг сонгосон юм. Тэрээр хэдийгээр Эрдэнэтэд төрж Улаанбаатарт өссөн ч Хөвсгөлийн охин байлаа. Учир нь түүний аав Хөвсгөл аймгийн Чандмань сумын уугуул аж. Энэ нутагт Алунгоо эхийн үр сад үе дамжин амьдарсаар ирсэн бөгөөд хэзээнээсээ нааш сайхан бүсгүйчүүдтэй гэгддэг урианхай түмний үр сад тэрээр хөхрөн цэнхэртэх далай ээжийнхээ давалгаанд илбүүлж, уугуул нутгийнхаа болоод үндэс язгуур нэгт түмнийхээ үзэсгэлэн гоог ийнхүү та бүхний өмнө дэлгэж буйдаа баяртай байлаа.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1093) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Maxim сэтгүүлийн нүүрэн дээрх Ази бүсгүй

2009-10-22 03:42:45

Maxim сэтгүүл дээр нэгэн Ази бүсгүй гарчээ. Түүнийг Grace Park гэх бөгөөд Солонгос гаралтай, Америкт төрсөн, Канадад жүжигчнээр ажилладаг 35 настай юм гэнэ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (515) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Louis Vuitton”-ы нээлтэд зориулж Сүхбаатарын талбайд шинэ “харш” босгожээ

2009-10-22 03:36:29

Сүхбаатарын талбайн урд хэсэгт долоохон хоногийн хугацаанд гэнэт томоос том байшин сүндэрлэсэн нь дэлхийд алдартай “Louis Vuitton” брэндийн нээлтийн ажиллагаанд зориулсан “харш” ажээ. Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэсэн "Шангрелла" цогцолборт албан ёсны салбараа нээгээд удаагүй байгаа Францын алдарт брэнд болох "Louis Vuitton"-ынхон ийнхүү хэдхэн хоногийн дотор Монголын нийслэлийн төв талбай дээр барилга барьж амжсан нь олны сонирхлыг татаж байна.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (707) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Дарханы сайхан бүсгүй: Б.Буджаргал

2009-10-09 10:37:31

Монгол модель агентлагийн ирээдүйтэй загвар өмсөгч Б.Буджаргал  бол Монголын сайхан бүсгүйчүүдийн өлгий гэгддэг Дархан хотоос гаралтай. “Говь” компани, “Алтай кашмер” компанийн реклам сурталчилгаагаар танд аль хэдийнэ танил болсон байх.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1307) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Tim Barton-ы "эксцентрик" маягийн хувцасны шоу

2009-10-06 13:44:27

Голливудын нэгэн гялалзаж байгаа од, АНУ-ын Калифорни мужийн Бурбанк хотод төрсөн,  олны нийтэд кино найруулагч, хүүхэлдэйн кино зураглаач, зохиолч, шоу мэйкерээр танил болсон Тим Бартоны нэртэй дизайнеруудын хувцасны загваруудаар "эксцентрик"  маягийн шоу зохион байгуулдаг юм. Харин тэдгээр шоуны зурагнуудыг Harper Bazaar сэтгүүл дээр саяхан нийтэлсэн бөгөөд та бүхэнд тэдгээрийг сонирхуулж байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (121) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2009 оны Мисс Х.Бадамгэрэл: Миссийн тэмцээн миний хувьд нэг ахиц байлаа

2009-10-06 11:30:54

“Шилмэл загвар” компани “Miss Mongolia Association”-тай хамтран Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2009” тэмцээнийг өнгөрсөн 7-нд зохион байгуулсан. Тус тэмцээний тэргүүн миссээр Х.Бадамгэрэл тодорч "Miss international" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Түүнийг хичээлдээ орохоос нь өмнө уулзаж ярилцлаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (533) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

С.Тунгалаг: Хуучны загварууд эргэн ирж байна

2009-10-06 11:23:56

Урин дулаан зуныг үдэж намартай золголоо. Энэ улиралд өмсөх гоёлоо охид, бүсгүйчүүд бэлтгэж амжаагүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Энэ намрын загварын чиг хандлага, намрын гоёлын талаар Урлах эрдэм дээд сургуулийн захирал С.Тунгалагтай ярилцсан юм. 

-Юуны түрүүнд энэ намрын загварын чиг хандлага ямар байх талаар ярилцлагаа эхлэх үү?
-Улирлын загварын өнгийг тодорхойлоход хэд хэдэн гол шинж дээр тулгуурлаж ярих шаардлагатай байдаг. Хувцасны мода гэдэг өөрөө хэлбэрийн өөрчлөлт байдаг. Иймд эхлээд хэлбэр нь ямар болж байгаа, өнгө, тухайн хувцасны төрөл, дараа нь хувцастай дагалдах гоёл чимэглэлийг ярих ёстой. Ингээд энэ бүгд чинь бүхэлдээ загвар гэсэн үг юм.
 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (429) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Д.Пүрэвсүрэн хичээлээ таслах болжээ

2009-10-06 05:15:04

Хэдийн үрийн зулай үнэрлэн, бүлтгэр охинтойгоо хамт өсч яваа үзэсгэлэнт ганц бие ээж Д.Пүрэвсүрэнг монголын залуус хэзээд халуухан, тачаангуй хэмээн үнэлдэг нь хоосон магтаал биш биз. Тиймдээ ч сайхан бүсгүй болгонтой нэр холбогдож явдаг орчин цагийн "Дон жуан"-ы ээлжит амраг бус эхнэр хэмээх эрхэм алдрыг хүртсэн бүсгүй Пүүжээгээс өөр үгүй. Мянгаатайгаа "утсаар ярьж дуусаад 30 минутын дараа л санаж эхлэнэ" хэмээн ярьдаг байсан ид халуухан үедээ Пүүжээ СУИС-ын Мюзикхоллын ангид сурч байсан.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (836) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сарнай дэвсүүлж алхдаг Г.Оюунгэрэл

2009-09-13 05:15:56

Загварын тайзнаа чамгүй хугацаанд хөдөлмөрлөж өөрийгөө тодорхой хүрээнд таниулж чадсан энэ загвар өмсөгч бүсгүйн гол шиг нарийнхан бие, цорвогор уруул, намирсан шаргал үс эрчүүдийн нүдэнд тордог. "Тахь Ко" компаний захирал ээж болоод сүйт залуугийнхаа бизнест шаггүй туслагч байсан тэрээр эдүүгээ Солонгост загварын ажлаа үргэжлүүлж байгаа. Дэлхийн мисст улсаа төлөөлөн оролцсоноосоо хойш илүүтэй олны анхааралд өртөх болсон түүнийг ерөнхий сайд С.Баяртай холбож, онгоцонд сарнайн дэлбээ цацуулан романтик гэгч нь алхаж байсныг нүдээрээ харсан МИАТ-ын стюардессууд ам хуурай байдаггүйдээ салхи шиг дэгдсэн яриа гаргасан билээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (535) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Victoria Beckham ELLE-ийн нүүрэн дээр

2009-09-13 05:05:59

Та бүхэнд 10 сарын ELLE сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Victoria Beckham-ийн зурагнуудаас сонирхуулхаар тавьлаа. Victoria ярилцлагандаа АНУ-д нүүж ирээд 2 жил болж байгаа ч гэсэн Америкчуудын сонин занг одоо  хүртэл ойлогохгүй байна гэжээ. Тэр нь юу вэ гэвэл дээд зэрэглэлийн ресторан, театр орход хүмүүс джинс, футболк өмсөж байдаг нь сонин санагдаж, түүнчлэн Голливудын одод маш сайхан харагддаг ч гэсэн, үргэлж нэг төрлийн үсний засалттай байдаг нь уйтгартай гэжээ. Дуучин бүсгүй байнга үсний засалтаа сольж тэр нь өөрт нь их таалагддаг юм байна. Харин ширүүн харцаа өөрийн эмзэг байдлаа нуух арга болов уу гэж тайлбарлажээ.  

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (260) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Play me” үндэсний энтертайнмент сэтгүүл мэндэллээ

2009-09-05 15:14:33

Есдүгээр сар эхэлж, бүх зүйл эрчим хөдөлгөөнд орлоо. Яг энэ цаг үетэй уралдан сэтгүүлийнхээ анхны дугаарыг танд хүргэж байгаадаа бид сэтгэл хангалуун байна. Анхны дугаарын нүүрэн дээр хэнийг гаргах талаар янз бүрийн хувилбараар ярилцсаны эцэст бид “Сансара” хамтлагийн дуучин асан, сүүлд “Зөрлөг” киноны soundtrack  “Дурлал чи надаас юу хүснэ вэ?” гэх гэгэлгэн дуугаараа хүмүүст таалагдаж чадсан альтернатив, рок дуучин Daisy-г сонгосон юм. Тун удахгүй /манай сэтгүүл хэвлэлтээс гарахтай зэрэг шахам/ нярайлах гэж байгаа дуучин бүсгүйг хавтсандаа сонгосон маань ч билгэшээлтэй зүйл боллоо.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (317) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Орос сэтгэлтэй Наоми буюу Stranger in Moscow

2009-09-05 14:31:05

Саяхан V сэтгүүлд загвар өмсөгч Наомигийн Stranger in Moscow гэсэн нэртэй фото зурагнуудаас толилуулжээ. Бүсгүйн сурталчилж буй хувцаснуудыг Dior, Chanel, Marc Jacobs, Yves Saint Laurent, Alexander McQueen, Dolce & Gabbana компаниуд толилуулсан бөгөөд эдгээр загваруудыг алдарт Карл Лагерфилд өөрөө сонгож өгч, зураг авалтантанд  оролцож байсан юм байна. Та бүхэнд эдгээр зурагнуудаас сонирхуулъя.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (313) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Одгэрэл 100 мянган ам.долларын үнэтэй машин хөлөглөж байна

2009-09-05 14:20:31

Өнгөтэй бүхэн үнэд ордог энэ цагт манай гунхсан сайхан бүсгүйчүүд хамгийн чинээлэг амьдарч байгаа гэдэгтэй эргэлзэх хүн ховор. Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл  топ модел  Одгэрэлийг зөрөөд өнгөрсөн эрчүүд эргэж  хардаг нь нууц биш. Түүнийхээ хэрээр топ бүсгүй хэтэвч зузаан эрчүүдтэй холбогддог. Тэрбээр одоо 100 мянган долларын үнэтэй бенз маркийн машинаар  гангарах болжээ. Мөн тэр ганц охиныхоо боловсролд анхаарч Англид сургуульд суралцуулж байгаа гэнэ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (510) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ZARA-ийн 2009-2010 сезоны шинэ загварууд

2009-08-27 01:29:23

Монголд төдий дэлхийн аль ч буланд амьдарч буй Монголчууд ZARA брэндийг бол мэдэхгүй гэж үгүй болов уу. Монголд өндөр үнэ төлбөртэй зарагдаж байгаа энэхүү хувцаснууд Европоос гаралтай гэдгийг 100% баталгаа өгч чадахгүй ч гэсэн манай охид бүсгүйчүүдийн өмсөх дуртай нэгэн брэнд болжээ. Тэгвэл ирж буй шинэ сезонд ZARA ямаршуу төрлийн хувцасыг бэлтгэснийг дараахь зурагнуудаас үзэж болно.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (833) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дуучин Мадоннагийн шинэ хаан хүү Хесус Ona Saez-ийн сурталчилгаанд

2009-08-27 01:15:24

Дуучин Мадонна нахрөөсөө салаад удаагүй байхад загвар өмсөгч залуу Jesus Luz /Хесус/-тэй нэр холбогдоод түүнд "ухаангүй дурлаж, амьдралд нь гэрэл гэгээ авчирсан" гэж хэлжээ. Хесусийн талаар хэн ч өмнө сонсож байгаагүй байхад нэг зураг авалтанд орход 150 ам. долларын цалин авдаг байсан бол Мадоннагийн "шинэ тоглоом" болсноор энд тэндэхийн том компаниудын реклам сурталчилгаанд оролцож тун завгүй болсон байна. Саяхан тэрээр Dolce & Gabbana-ийн рекламанд орж байсан бол одоо Ona Saez брэндийн зураг авалтанд оролцожээ. Тухайн компаний бүтээгдэхүүн загалмай маягийн зурагнуудтай тул Хесус буюу Есусийн нэр ч их цагаа олж зөв сутралчилагдсан болой. За ямарч л байсан азтай залуу юм даа гэж л хэлэх хэрэгтэй болов уу.   

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (184) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Black Eyed Peas хамтлагийн дуучин Fergie-ийн хувцасны сурталчилгаанаас

2009-08-26 13:16:43

Сүүлийн үед THE E.N.D. альбомоороо дэлхийг шуугиулж байгаа бид бүгдийн мэдэх Black Eyed Peas хамтлагийн дуучин мөн жүжигчин Fergie саяхан өсвөр насныхны өмсөх дуртай C&A дэлгүүрийн барааны сурталчилгаанд оролцожээ. Уг компаний Мексик дахь салбар нь дуучин бүсгүйг зураг авалтанд урьсан тул эдгээр зурагнууд нь зөвхөн Мексик дахь салбарт л тарах болно. 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (610) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ертөнцийн миссээр Венесуэлийн сайхан бүсгүй шалгарлаа

2009-08-26 07:48:05

“Ертөнцийн мисс-2009” наадамд нийт 84 улс орны сайхан бүсгүй оролцсоноос 18 настай Стефани Фернандес гэх Венесуэлийн мисс энэ оны 8 сарын 23-нд Багамын аралд болсон тэмцээнд  шилдгээр шалгарлаа. Энэ нь “Ертөнцийн мисс” наадмын 58 жилийн түүхэнд анх удаа хоёр жил дараалан Венесуэлийн мисс шалгарч байгаа явдал юм. Наадмын үеэр дуучид Flo Rida, David Guetta & Kelly Rowland болон "The Hills "Америкийн телевизийн од Heidi Montag нар  тус тус уран бүтээлээ толилуулав.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (160) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Зэрлэг" Наомигийн фото зурагнуудаас

2009-08-20 09:00:02

Африкд ирвэстэй уралдаж, сармагчинтай дээсдэж, матартай байлдаж, заантай хамт усанд орсон Наомигийн зурагнуудыг хархад үнэн "тасархай" зурагнууд гэж бодоглоо. Harper Bazaar-д зориулагдсан эдгээр зурагнууд Wild Things гэж нэрлэгдэж францын нэрт зурагчин Жан Поль Гудын бүтээл болжээ. Энэ дүрд ер нь Наомигээс өөр хүн бүтээж чадсан болов уу? Санал сэтгэгдлээ бичээрээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (842) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн нүцгэн зураг хамгийн эрэлттэй нь

2009-08-19 14:32:01

Нэгэн цагт алтны магнатын цайг чанаж, өврийг дулаацуулж явсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Пүрэвсүрэнгийн талаарх мэдээллүүд байнга дуулиан тарьж байдаг нь нууц биш. Түүний талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээлэл бол нүцгэн авахуулсан зураг нь болоод байгаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1562) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Загвар өмсөгч Г.Одончимэг: Австралид Монголынхоо нэрийг гаргаж яваадаа баярладаг

2009-08-19 14:03:37

Алс холын Австрали улсад ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч Г.Одончимэгтэй онлайнаар холбогдож ярилцсан юм. Загварын шоунд гарах бүрдээ Монгол улсаас ирсэн загвар өмсөгч гэж эх орныхоо нэрийг гаргаж буй энэ бүсгүй Австрали улсад ажиллаж амьдрах болоод гурван жил болж байгаа юм билээ. Монгол охидын нүүр царай болон яваа загвар өмсөгч бүсгүйн яриаг уншигчдадаа хүргэе.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (602) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Үндэсний хувцсаа өмсөхөөр би хамгийн аз жаргалтай болдог

2009-08-12 13:10:11

Загвар өмсөгч Х.Бадамгэрэл хоосон толгойтой, ухаан муутай хэмээн цоллуулдаг загвар өмсөгчдөөс арай л өөр гэдэг нь түүнтэй ярилцах явцад мэдрэгдэж байлаа. Эгэл жирийн байхыг илүүд үзэж, эрдэм боловсролоор бусдаас илүү байхыг хүсдэг түүний яриаг сонирхуулъя.

-Загварын ертөнцөд анх хөл тавьж байсан үеэс тань яриагаа эхэлье?

- Би загвар өмсөөд таван жил болж байна. Загвар өмсөнө гээд хамаг амь амьдралаа зориулаад явж байсан удаа байхгүй. Нэг үгээр хэлбэл загвар өмсөх нь миний амьдралын гол зорилго биш. Манайх Шарга морьтын зусланд гардаг байлаа. Тэр үед нэг найз маань манай багш загварын агентлаг нээсэн юм. Хоёулаа хамт явья гэж санал тавьсан. Тэгээд л ээжээсээ зөвшөөрөл аваад найзтайгаа хамт явснаар загварын ертөнцөд хөл тавьсан. Анхны загварын алхаагаа Халиун багшаараа заалгаж байлаа.



Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (815) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Мисс Ч.Содтуяа: Хүмүүс намайг сэтгүүлч гэж боддог юм шиг байна лээ

2009-08-03 13:45:48

Монголын хацар гоо охид, загварын ертөнц дундаас Ч.Содтуяа хэмээх нэр тодоос тод гялалзаж байдаг.

Ингээд “Гоёл наадам”-ын шилдэг загвар өмсөгч, олон улсын “Мисс Интернэшнл” наадмын “Мисс Фото Женек” шагналт загвар өмсөгч, мисс Ч.Содтуяатай хөөрөлдсөнөө хүргэе.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (234) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“ТОП”-ООР ЦОЛЛУУЛЖ АЛДРАА ДУУРСГАСАН МОНГОЛ 10 БҮСГҮЙ

2009-07-29 12:21:45

Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн үе үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдөд “Топ модель” цолыг 2001 оноос олгох болсон. Хов, жив хэрүүл шуугианаас нэр нь салдаггүй “Топ”-уудын хэн нь жинхэнэ шилдэг байв аа. Үүнийг дүгнэх эрхийг танд үлдээе. Өдгөө хүртэл тодорсон 10 “Топ модель” бүсгүйг эргэн сануулъя. Зарим нэг нь 20 гаруй жил загварын тайзнаас буулгүй хүндтэй хэвээр байгаа бол нөгөө хэсэг нь цуутай бүсгүйн амьдарлаас татгалзан гэрийн эзэгтэй болоод амар тайван амьдарч буй.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1009) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Louis Vuitton Монголд хэрэгтэй юу?

2009-07-23 04:07:46

Монголд байгаа хүмүүс гадаадад амьдарч байгаа бид хэдэд дуулгах нэг сайхан мэдээтэй байна: Францын Louis Vuitton-ы албан ёсны дэлгүүр нь удахгүй Улаанбаатарт Сүхбаатарын талбайн хажууд нээгдэх юм байна. Дэлхийн том брэндүүдийн нэг болох LV нь Монголд орж ирж хүүхэн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн нүдийг унагаах эд зүйлүүдийг танилцуулж, хүсэл мөрөөдөл нь болох гэж байна.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (561) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Жижиг Халиун брэнд дэлгүүртэй болжээ

2009-07-22 03:04:49

Хэцүү тарчиг амьдралд өссөн ч өөрийн хөдөлмөрөөрөө хэнээс ч дутахгүй амьдарч яваа “жижиг” хэмээх Халиун Монголын мянга мянган охид бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болж чадсан нэгэн.
 
25-р суваг телевизээс ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан Халиун өдгөө “Help” төвөөрөө дамжуулан сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүдийг Сингапур луу жуулчилж сургалтанд хамруулдаг ажил хийж байгаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (684) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Парис Хилтон Бэнтлиг сурталчилав

2009-07-21 03:57:53

Мөнгө төгрөгний асуудалгүй, дураараа амьдардаг шаргал үстэй Парис Авто үзэсгэлэнгээр машинтайгаа ижил ягаан өнгөтэй даашинз өмсөж хос болж БЕНТЛИ-г сурталчилав. Сурталчилгааны зурагнуудаас сонирхоно уу? 

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (309) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Ард түмний мисс Д.Ариунцэцэг хаа явна вэ?

2009-07-21 03:23:25

2003 онд "Монголын сайхан бүсгүй" тэмцээнд орж ялалт байгуулаагүй ч "Ард түмний мисс" хэмээх өргөмжлөл хүртэж байсан Ариунцэцэг 20 гаруйхан настай ч дэндүү их адал явдал туулсан нэгэн. Өөрөөсөө өчнөөн ах “Алтны магнат” эрийг эхнэр охин хоёроос нь дуулиантайхан булааж авч байсан тэрээр нэг л өдөр өөрөө ч гэсэн хэн ч биш болно гэдгээ ухааралгүй дэндүү дээгүүр сэвж явсаныг нь олон хүн мэднэ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (787) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Д.Болормаа эр хүн морь хоёрт ухаангүй дуртай

2009-07-21 03:09:01

Өөрийгөө 3000 гаруй шавьтай гэж өргөмжилдөг Азийн топ модель Д.Болормаагийн талаарх сайн муу мэдээлэл тэр бүр сонсогдохоо байжээ. Хааяа загвар өмсөөд байдагсан тэр нь ч харагдахаа байж. Хадмын хаяа түшээд таг болчив уу гэхээр тийм биш гэсэн. Хэдэн жилийн өмнөөс л өөрөөсөө үе мултарсан жаахан хүүхэдтэй амьдарч байгаа гэдэг боловч залуу нөхрийг нь харсан хүн лав байдаггүй юм гэсэн.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (309) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй