GANGARAA

Хувцас, загвар болон олны танил хүмүүсийн тухай

Загварын Ертөнц

Бичлэгийн тоо : 120 | Дэлгэцэнд : 31-60

Английн загвар зохион бүтээгч Alexander McQueen хорвоог орхилоо

2010-02-20 12:31:56

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн загварын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Английн нэрт дизайнер Alexander McQueen ид хийж бүтээх эрч хүчээр дүүрэн дөчхөн насандаа хорвоог орхив. Түүнийг өнгөрөгч пүрэв гаригт буюу 11-ний өглөө эрт Лондонгийн Грийн стрийт дэх гэртээ амьсгал хураасан байсныг гэрийн үйлчлэгч нь эхэлж мэдсэн байна. Түүний цогцост задлан шинжилгээ хийхээр хугацаа товложээ. McQueen-ныг амиа егүүтгэсэн байж болзошгүй талаар зарим эх сурвалжид мэдээлсэн ч албан ёсны дүгнэлт хараахан гарах болоогүй байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (363) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тайз дэлгэцийн одод Монголын загварын тайзан дээр

2010-02-04 09:12:09

Урлах эрдэм дээд сургуулийн GT загварын шоунд тайз дэлгэцийн олон алдратнууд загвар үзүүлсэн юм. Рок попоос дуучин Наран, Телевизийн салбараас C1 телевизийн хөтлөгч Халиун, 25-р суваг телевизийн хөтлөгч Зулаа нар, сонгодог урлагаас дуучин Уянга, нийтийн дуучдаас Ширмэнтуяа нарын уран бүтээлчид Улаанбаатарын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (917) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Жүжигчин Emma Watson Burberry-ийн сурталчилгаанд

2010-02-04 08:20:38

Harry Potter уран сайхны кинонд Hermaine нэртэй гол баатрын дүрд тоглодог жүжигчин Emma Watson Burberry-ийн сурталчилгаанд дүүтэйгээ хамт Burberry-ийн сурталчилгаанд оролцлоо. 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (358) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2010 оны Америкийн Мисс шалгарлаа

2010-02-04 08:09:52

1 сарын 31-нд АНУ-ын TLC телевизийн сувгаар 2010 оны Америкийн Миссийн тэмцээнийг үзүүллээ. Үүнд Virginia мужийн 22 настай Caressa Cameron 2010 оны Миссээр шалгарч титэм, $50000-ын сургалтын тэтгэлэгийг хожлоо. Та бүхэнд тэмцээний зарим зурагнуудаас толилуулж байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (160) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Модель Marisa Miller Victoria's Secret-тын "сахиусан тэнгэр" байхаа болилоо

2010-01-23 09:21:48

Загвар өмсөгч Marisa Miller дэлхийд дотуур хувцасаараа алдартай Америкийн Victoria's Secret брэндийн "сахиусан тэнгэр" байхаа больж, энэ жилийн гэрээгээ шинэчлээгүй гэсэн мэдээг саяхан Европын мэдээллийн сувагаар цацжээ. Marisa 2007 оноос хойш VS-ийн бүтээгдэхүүнийг сурталчилж, 2009 оны 11 сард д гэхэд хувцасны үзүүлбэр дээр 3 сая долларын үнэтэй үнэт чулуугаар чимсэн дотуур хувцас сурталчилж байсан юм.    

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (402) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол дээлээ алдсан гэж бухимдах уу? Аль эсвэл аварсан гэж баярлах уу?

2010-01-23 09:02:34

Нэг хэсэг Монголчууд хөөмийгөө Хятад улсад алдчихлаа хэмээн “ниргэсэн хойно нь хашгирч” байсан.

Гэтэл саяхнаас Монгол дээлээ бас л өнөөх урд хөршдөө булаалгах нь гэж сураг дуулаад бачууран хүн бүр дээлийнхээ үнэ цэнийг мэдрэв.

Үнэхээр бид өвөг дээдсээс уламжлан ирсэн “Дээлтэй Монгол” нэрээ алдахад хүрсэн үү? Энэ талаар хэдэн өдөр хөөцөлдсөний эцэст холбогдох хүмүүстэй уулзаж тэдний байр суурийг сонслоо.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (367) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

“Мода Арт” шоу шилдэг загвар өмсөгчийн эрэлд гарлаа

2010-01-23 08:59:41

Загварын ертөнцөд  хөл тавьж буй шинэ залуу загвар өмсөгчдөд цоо шинэ алхам боломж болсон “Модарт” загварын реалити шоу зохион байгуулагдаж байна. Уг шоуны урьдчилсан шатны шалгаруулалт лхагва гаригт болж өндөрлөсөн юм. Загварын алхаа, тайзан дээр биеэ авч явах соёл гээд залуус өөрсдийн давуу талыг харуулахаар зорьжээ. Уг шоунд 15-25 насны 70 гаруй залуу өрсөлдсөн юм. Тэднийг шүүхээр олны дунд хатуу, чанга гэгддэг загвар зохион бүтээгч Соёлмаа, Байгалмаа зэрэг нэр хүндтэй шүүгчид байлаа. Уг шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр “NTV” телевиз, “Нийгмийн толь” сонин ажиллаж байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (267) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Алтны магнат Мянганбаярын "нууцхан" гэгддэг отгон топ Уранбилэг уяачдын бухимдлыг төрүүлж байна

2010-01-23 08:51:41

Топ модель Болормаагийн магнайг тэнийлгэн отгон топоор шалгарсан "Монгол модель"-ийн загвар өмсөгч Ч.Уранбилэг 10 жилийн сурагч  ахуйдаа "Үнсгэлжин" наадмаар нүүр хагарч олны өмнө гарч байсан нэгэн.

Алтны магнат Мянганбаярын хамт баруун дөрвөн замд байрлах "Нарантуул" ресторанд хосууд аятай  үс гэзгээ илүүлэн суусан нь сэтгүүлчдийн нүдэнд өртсөнөөр  түүнийг Мянгаа захиралтай дотно харьцаатай гэх яриа ч нэг. хэсэг гарч байсан билээ. Гоёл наадмаас топын шагнал хүртэхэд нь ч энэ сэдэв сөхөгдөж байсан. Гэхдээ. хаа очиж Ч.Уранбилэгийг зритель хангалттай дэмжиж топуудаар дутсан тэр наадмыг тэрээр чимж байсан нь үнэн билээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (746) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

"Алтан бөмбөрцөг" дээрхи Холливудын ододын зүүлтнүүд /фото/

2010-01-23 04:12:25

Энэ жилийн "Алтан бөмбөрцөг" дээр хүрэлцэн ирсэн Холливудын одод ямаршүү зүүлт зүүж ирсэн талаар фото мэдээлэл бэлтгэлээ. Сонирхолтой нь хүзүүний зүүлт, ээмэг зүүсэн хүн цөөхөн байсан бөгөөд ихэнхи нь ээмэг, бугуйвч дээр анхаарлаа төвлөрүүлсэн байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (579) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Супер-модель Наталья Водянова ETAM-ийн дотуур хувцасны рекламанд

2010-01-23 03:38:36

Оросоос гаралтай энэхүү бүсгүй дэлхийн супер моделийн төвшинд хүрж, алдартай компани, брэндийн нүүр царай болохоос гадна 3 хүүхдийн ээж гэж хэлэх нь илүүдэхгүй болов уу. Та бүхэнд Натальягийн Францын алдартай Etam компаний дотуур хувцас, усны хувцас болон хувцасны рекламны фото зурагнуудаас сонирхуулъя. 

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (248) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ

2009-12-31 16:25:30

Монголчууд морь малаа уралдуулж байснаас биш хүүхэн шуухнаа хооронд нь өрсөлдүүлж байсангүй. Харин 1989 оноос Монголын сайхан бүсгүй тэмцээнийг зохион байгуулах болсноос хойш өдгөө тив, дэлхийн миссийн тэмцээнд Монгол бүсгүйчүүд чамалхааргүй амжилт гаргах болжээ. Хэдийгээр бид хүүхнүүдийг хөөрхөн сайхнаар нь уралдуулдаг ч тэдгээр шалгуур нь ихэвчлэн хэдхэн шүүгчидийн үзэмжээр шийдэгддэг. Харин секси буюу хүсэмжит 10 бүсгүйг тодруулахдаа олон нийтийн санал асуулгаар тодруулсан гэж HERO сэтгүүлийхэн ярьж байна. Ингээд Монгол эрчүүдийн хүсэж явдаг тэр сайхан бүсгүйчүүд хэн байв гэдгийг хүргэе.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (5785) | Сэтгэгдэл ( 20 ) | Дэлгэрэнгүй

ТОП МОДЕЛЬ Ч.УРАНБИЛЭГ: 13 жил мөрөөдсөн шагналаа авлаа

2009-12-31 16:15:03

Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ "Гоёл" наадам 22 дахь болж өндөрлөлөө. Гурав хоногийн турш үргэлжилсэн наадмын шалгаруулалтыг хүсэн хүлээсэн хүмүүс олон. Тиймдээ ч сүүлийн өдрийн тасалбар гүйлгээ ихтэй, өндөр ханштай байдаг биз. Хүлээсэн олны асуултын хариу  гарч, Дизайнеруудын хол­бооны загвар өмсөгч Ч.Уранбилэг "Топ модель"-оор шалгарлаа.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (679) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй тэргүүн байр эзэллээ

2009-12-31 16:02:26
 
Нийслэлийн Соёл урлагийн газар 2005 оноос Манжуур хотын захиргаатай соёлын талаар хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг жил бүр  тус хотод хамтран зохион байгуулж байна.

2009 оны 6 дахь удаагийн тэмцээн нь нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн жил болж өнгөрснөөрөө онцлог юм.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1587) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монголын мисс Ч.Содтуяа: Цагаа ирэхээр залуу охидод зайгаа тавьж өгч бардамханаар тайзнаас бууна

2009-12-31 15:57:31

Мисс Ч.Содтуяа Монголынхоо нэр сүрийг гарган “Miss international”-ийн тайзнаа алхаж байсан нь саяхан. Гэхдээ тэрээр өнгөрсөн хугацаанд олон шавьтай болж, тэд нь эхнээсээ олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон амжилт гаргаж явна. Тэрчлэн Монголын загварын тайзнаа алхаж яваа, ирээдүйд алхах шинэ залуу загвар өмсөгчдийг бэлтгэж буй түүнтэй “Гоёл” наадмын өмнө уулзаж ярилцлаа. Тогоон дотроо бол болоод байдаг Монголын загварынхны чанар чансаа, бодит байдал дээр хаана явааг, бас “Гоёл” наадмын “Toп модель” өргөмжлөлийг яг ямар модель авах ёстой вэ гэдэг дээр түүний бодлыг сонслоо. Мөн байнга л олны анхааралд байж ирсэн хувийн амьдралынх нь тухай ч ярилцсан юм.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (370) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Загварын ертөнцийн Project runway Moнголд

2009-12-01 00:39:00

NTV телевиз нь Everyday International ХХК– ийн “S” брэндтэй хамтран “S –Style” нэртэй fashion reality show-г 2009 оны 12 сарын 5-25 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу нь алдарт топ модел Хайди Клумын хөтөлдөг Project runway нэвтрүүлгийн монгол хувилбар юм байна. Үзэгчдийг гоо зүй, загварын ертөнцөд хөтөлж, дизайнеруудын ажлын онцлогийг харуулах, монголын загвар зохион бүтээгчдийн мэргэжлийн ур чадварыг сурталчлан таниулж шинэ залуу загвар зохион бvтээгчдийг цаашид єсч дэвшихэд нь боломж олгож єєрийн “collection show” хийх боломжийг бvрдvvлж єгєх зорилготой.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (164) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Гандан буурахгүй Монголын топ моделууд

2009-11-29 07:13:59

Удахгүй “Гоёл-2010″ болох гэж байна. 1988 оноос хойш жил бүр уламжлал болон явуулж ирсэн уг наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг билээ. Энэ наадам тухайн жилийнхээ хувцас загварын өнгө төрхийг тодорхойлохоос гадна шилдэг топ моделийг шалгаруулдаг юм. Одоогоор Монголд 10 топ модельтой хэмээгддэг. Тэгвэл “Гоёл” наадмын топ моделиудын заримынх нь сонин сайхнаас хүргэе.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1098) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Пүрэвсүрэнд нам дарагдсан Э.Одгэрэл бухимдлаа дийлэлгүй хар тамхинд орж магадгүй нь

2009-11-29 06:52:32

Монголын загварын ертөнцөд маш хурц өрсөлдөөний гал цахилж эхлээд байгаа ажээ. Мөнхийн залуу гэсэн тодотголтой нэгэн топ модель болон түүнээс олон насаар дүү боловч хамгийн тачаангуй гэсэн өргөмжлөлийг хүртээд буй нэгэн топ модель бүсгүй хоёрын хооронд хэн нь баян тансаг эрчүүдийн хараанд байнга өртөж явах вэ гэсэн зарлаагүй дайн дэгдээд удаж буй юмсанж.

Тэрхүү хоёр бүсгүйн нэг нь топ модель Э.Одгэрэл бол нөгөөх нь цагтаа Монголын алтны магнатын өврийг дулаацуулж явсан топ модель Пүрэвсүрэн юмсанж. Дөч хэдийнээ гарсан ч очсон газар болгондоо залуухан загвар өмсөгчдийг нүүрээ таглатал нь ичээж тайзан дээр гунхаж чаддаг хэмээн бичүүлэх дуртай топ модель Э.Одгэрэлийн тухай  саяхнаас удахгүй нярайлж ээж болох гэж байгаа

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1089) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Victorias's Secret-ийн шинэ загваруудаас (2-p хэсэг)

2009-11-25 10:55:46

Та бүхэнд Америкийн дотуур хувцасны нэрт брэнд Victoris's Secret-ийн шинэ загваруудын 2-р хэсгээс толилуулж байна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (420) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Victorias's Secret-ийн шинэ загваруудаас (1-p хэсэг)

2009-11-25 10:29:56

Та бүхэнд Америкийн дотуур хувцасны нэрт брэнд Victoris's Secret-ийн шинэ загваруудаас толилуулж байна.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (250) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Карла Бруни: Надад гэрлэх санал тавьсан анхны эр бол Николь

2009-11-25 07:00:45

Тvvнийг хамгийн царайлаг тэргvvн хатагтай гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Залуухан, vзэсгэлэнтэй гээд эмэгтэй хvний гоо vзэмжийн хувьд єєлєх зvйлгvй ч 90-ээд онд шуугиулж явсан загварын ертєнц дэх карьер, алдар нэртэй олон эртэй холбогдож явсан ємнєх амьдрал нь тvvнийг хов живний бай болгох нь бий. Бусад тэргvvн хатагтай шиг хvмvvнлэгийн vйлсэд анхаарахаас илvvтэй мансууруулах бодис, нууц амрагийн тухай чєлєєтэй магтан дуулсан цомгоо сурталчлах Карла Бруни “ABC” телевизэд олны анхаарал татсан амьдралынхаа тухай сонирхолтой ярилцлага єгч, худал vнэн нь vл мэдэгдэх ярианд цэг тавьжээ. Тvvний амьдралын тухай хэвлэлvvдийн бичдэгээс юу нь vнэн, юу нь худал юм бэ…

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (382) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Таны дуртай өнгө өөрийг тань илэрхийлдэг

2009-11-25 06:36:02

    Цагаан:

Энэ бол өнгө ч биш ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг тусархаг. Бусдаас хэтэрхий хол, хүйтэн хүйтэн байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ.

Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно. Гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (930) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монголын миссүүдийн тухай: Хэн хамгийн дуулиантай нь вэ

2009-11-25 06:26:01

МИЧИДМАА
90-ээд оны эхээр “Монголын сайхан бүсгүй” болж байсан Мичидмаа бүсгүйн гоо үзэсгэлэн одоо ч янзаараа. Хоёр жилийн өмнө загварын тайзнаа дахин гарч шуугиан дэгдээж байсныг нь тод санаж байна. Аварга Сумъяабазарын тогооны хүн болсноосоо хойш нам гүмхэн амьдарч, олон ч эрийн зүрхийг шархтай үлдээсэн дээ. Хэд хэдэн хүүхдийн ээж болж, одоо гэрийнхэндээ анхаарал тавихаас эхлээд ар гэрийн ажилд дарагдаж л амьдардаг янзтай байдаг. Монголын сайхан бүсгүйг “зарцлаад” сууж байдаг аварга ч зайтай эр ээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (617) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Олны хэл амыг удтал тэвчсэн Д.Ариунцэцэг алтны магнатын охиныг төрүүллээ

2009-11-25 04:39:17

Эрдэнэтээс гаралтай Д.Ариунцэцэг анх “Ард түмний мисс” тодотголтой нүдэндээ доголон нулимстай тайзнаас буухдаа “Алтны магнат”-ын ивээлд багтана чинээ зүүдлээ ч үгүй явсан байх. Учир нь тэр хүний өөдөөс эгцэлж ч харж чадахааргүй бүрэг ичимхий, хөдөөний охин байв. Эцэг нь ГОК-т ажилладаг, эх нь тогооч дундаж амьдралтай айлын ууган охин Д.Ариунцэцэг дуучин Болдын клипэнд тоглож “Гоёо” брэндийн нүүр царай болж “Монгол газар”-ын боссын хараанд өртсөнөөр төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн гэдэг.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1090) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Louis Vuitton брэндийн UB салбарын нээлтийн хүлээн авалт

2009-11-12 15:59:13

Өдгөө дэлхийд 62 оронд салбартай  Louis Vuitton брэнд 2002 онд Японы нийслэл Токио хотод, 2003 онд ОХУ-ын Москва хотноо, Энэтхэгийн Шинэ Дели хотуудад өөрийн брэндийн дэлгүүрийг тус тус нээж байсан бол энэ онд манай улсад дэлгүүрийнхээ 440 дэх салбарыг албан ёсоор нээлээ.
 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (660) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Пүүжээ хамгийн шилдэг нь

2009-11-12 15:10:38

Аливаа зүйлд анхдагч байна гэдэг амжилтын гол үндэс. Гэхдээ шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Орчин үед бол оргүй байсныг цоо шинээр бүтээх гэхээсээ илүүтэйгээр орчиндоо зохицуулан “импортлохыг” илүүд үздэг болсон. Нэг ёсондоо бусдаас бүтээлчээр будаа иднэ гэсэн үг юм уу даа. Тэр л жишгээр монголын телевизүүд гадны эрэлттэй, их үзэгчтэй шоунуудыг шууд хуулбарлан үзэгчдэд хүргэдэг болсон билээ.
 
 
 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (782) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Гоёл-2010” наадам удахгүй болно

2009-10-29 04:30:35

“Монголын дизайнеруудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам энэ жил 22 дахь удаагаа болно. Энэ жилийн “Гоёл-2010” наадам ирэх арванхоёрдугаар сард болох гэнэ. Наадмын зохион байгуулагчид одоогоор гадаад руу яваа бөгөөд ирэх долоо хоногт ирэх гэнэ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1058) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Г.Гантунгалаг “Шилдэг үндэсний хувцастай мисс”-ээр шалгарлаа

2009-10-29 04:14:11

Мисс, загвар өмсөгч Г.Гантунгалаг Өмнөд Солонгос улсад болсон "International Model of the Year-2009" тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ сарын 17-ноос 25-ны хооронд БНСУ-д болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас анх удаа оролцож байгаа аж. Тэмцээний үеэр эх орноо төлөөлөн оролцож буй мисс Г.Гантунгалаг "Best in national costume" буюу "Шилдэг үндэсний хувцастай мисс" шагналыг хүртжээ.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (487) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"UB Fahion Week” -д хөтлөгч, нэвтрүүлэгчид оролцоно

2009-10-29 02:35:52

Урлах эрдмийн дээд сургуулиас жил бүр “UB Fahion Week”  буюу “Улаанбаатарын загварын долоо хоног”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн “Улаанбаатарын загварын долоо хоног” ирэх арванхоёрдугаар сарын эхээр болох гэнэ. Долоо дахь жилтэйгээ золгож буй “Улаанбаатарын загварын долоо хоног”-оор 2010 оны хавар, зуны загварын чиг хандлагыг тодорхойлох бөгөөд телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч нарт зориулсан тайз урлалын шинэ коллекцийг танилцуулахаар зэхэж байгаа аж.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (521) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Топ модель Болормаа гадаадын иргэнтэй гэр бvл болж, нөхрөө даган гадаадад амьдрахаар зэхэж байна

2009-10-27 07:37:18

Монгол Модель" агентлагийн захирал, топ модель Д.Болормаа монголын загварын ертөнцөд цахиур хагалж, өнөөдрийн өндөрлөгт хvрэхийн төлөө багагvй бэрхшээл амссан нэгэн. "Монгол Модель" агентлагаа байгуулж, өрх тусгаарласныхаа төлөө "дарамтлуулж" явсан топ модель Болормаа саяхнаас хувийн амьдралдаа анхаарч, гадаад иргэнтэй хувь заяагаа холбоод байгаа сурагтай. Өөрөөсөө зургаан насаар дvv модель залуутай амьдрал холбож явсан топ модель бvсгvй нялх амрагаа Америк явуулж, насны зөрvvтэй амьдралдаа цэг тавьснаас хойш ганц бие амьдарч өнөөдрийг хvрэв.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (694) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Hollywood-ын нэрт жүжигчин, модель Milla Jovovich-ийн нүцгэн зурагнуудаас

2009-10-24 04:05:36