GANGARAA

Хувцас, загвар болон олны танил хүмүүсийн тухай

Гоо сайханы нууцаас

Бичлэгийн тоо : 45 | Дэлгэцэнд : 31-45

Шүд арчилгааны тухай

2009-06-22 10:19:24

Нүд гялбам цагаан шүд эрүүл, гоо сайхны баталгаа гэдэг. Шүд эрүүл байх нь арчилгаанаас ихээхэн хамаарна. Бүр хүүхэд ахуй үеэсээ л шүдээ арчлах хэрэгтэй. Ингэхдээ юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө хүргэе.

Шүдний сойзны сонголт


Цагаан, эрүүл шүдтэй байх нь сайн шүдний сойзоос хамаарна. Хэрвээ таны шүд хорхойтоогүй, паалан нь гэмтээгүй бол ширүүн шүдний сойз хэрэглэ. Хэрвээ шүд гэмтсэн бол зөөлнийг нь сонго.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1167) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сэвх, нөсөөг арилгах ардын эмчилгээний жороос

2009-06-22 10:13:25

Нүүрний нөсөө, толбыг ардын уламжлалт аргыг хэрэглэн багасгаж бас арилгаж болох гэнэ. Тухайлбал орос ардын уламжлалаар:

- Нүүрний сэвх толбо, батгыг арилгахын тулд унтахын өмнө шинэхэн гүзээлзгэнэ, нухсан жимсээр маск тавих хэрэгтэй гэнэ.

- Мөн сэвхийг бүдгэрүүлэхэд шинэхэн яншуй, өргөст хэмхийн шүүс, нимбэг, бөөрөнхий сонгины шүүс, 1 % хүнсний зориулалттай уксусын уусмалыг тахианы өндөгний цагаантай хольсон уусмал нэн тустай аж.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (2845) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

Өөрийгөө сонирхоод үз

2009-06-20 11:52:41

Хумс, нүд, хэлээ хараад өөртөө зарим нэг онош тавьж болно

Нүд

  • Нүд улайхыг анагаах ухаанд нүдний цагааны буюу склерын судсанд орсон халдвар гэдэг. Шалтгаан нь харшлын улмаар нуухтах эсвэл ханиад томуу байж болох талтай. Халдвартай эсвэл харшил үүсгэгчтэй хэсэгт цус хурснаас л нүд улайдаг.
  • Дээд зовхи бүлцийх нь шээс ялгаруулах системийн өөрчлөлттэй холбоотой. Бөөрний шинжилгээ өгөхөд илүүдэхгүй.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1112) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хуурай арьсыг удаан хугацаагаар арчлахгүй бол үрчлээ амархан суудаг

2009-06-20 11:47:56

Хэрэв тaны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог, хуурай арьсыг яаж арчлах вэ? 

Нэг: Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (693) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тослог арьсыг арчлах энгийн аргууд

2009-06-20 11:41:16

Зуны урин дулаан улирал ирж, хүн бүхний сэтгэл тэнийж байгаа ч тослог арьстай хүмүүсийн хувьд нэгэн асуудал нэмэгддэг. Энэ бол дулааны улиралд арьснаас ялгарах тослогийн хэмжээ ихэсдэгтэй холбоотой юм. Тослогийн хэмжээнээс болж хацар, духаар чинь тос гялайж тааламжгүй мэдрэмжийг танд төрүүлдэг билээ.

Арьс тослогжиход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд аав ээжийн тань хэн нэг нь тослог арьстай бол энэ танд ч гэсэн хамаарна гэсэн үг. Мөн дааврын тэнцвэргүй байдал ч үүний нэгэн нөхцөл болж мэднэ. Эмэгтэй  хүмүүсийн хувьд жирэмсэн болсны дараа арьс тослогжих зүйл анзаарагддаг.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (572) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Турж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа

2009-06-20 11:38:37

Өвлийн улирлын ерөнхий зураглал бол ширээ дүүрэн хүнс, зурагт, диван гэж зураглаж болно. Амьдралын үргэлжлэл нь идэх, эцэс төгсгөлгүй үргэлжлэх телесериал, ток шоу, унтах, унтах, унтах… Нэгэн цагт өөрийгөө толинд хараад итгэхгүй л болов уу.

Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч үнэн нь тэр л дээ. Турахаар бид олон удаа оролдсон ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаагийн бурууг өөрөөсөө хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуг ч юм бэ бид дутуу хийж байна. Эдгээрийг нэрлэхийг оролдьё.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (914) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Харвингүй болохыг хүсч байна уу?

2009-06-15 10:10:13

Зун болж, охид бүсгүйчүүд маань нимгэн хувцсандаа орж байгаа энэ үед харвин хамгийн их санаа зовоосон асуудал болдог билээ. Ингээд та бүхэндээ энэ асуудлаас хэрхэн гарах талаар зөвлөгөөг хүргэе.

Харвин үүсэх хүчин зүйлс:

Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, янз бүрийн хоолны дэглэм. Харвин бий болох нь амархан хэрнээ салахад хүндрэлтэй. Турснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч огцом турвал арьс унжийж үзэмжгүй болдог. Гол төлөв өгзөг, ташаа, өвдөг, гэдэс орчим харвин үүсдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн “амин чухал” хэсгээр.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1720) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зөв хооллох зөвлөгөө

2009-06-15 10:07:35

Хүний эрүүл мэндийн 75% нь буруу хооллолтоос хамаардаг.

1.Аль болох бага идэх
2.Ус сайн уух  (2-2.5 л)
3.Витаминлаг, уураг, эрдэс бодис агуулсан хүнсийг хэрэглэх
 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (642) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Японы турах арга

2009-06-12 11:03:48

Элдэв эм тан хэрэглэхгvй, зөвхөн энэ аргаар хоолны тусгай дэг барихад та 13 хоногт биеийн жингээ 7-8 кг-аар хасч чадна. Тогтоосон хугацаанд дор дурдсан маягаар хооллоход хvний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгvй дараагийн гурван жилд ч жин нэмэхгvй гэж Японы “Мэло” эмнэлгээс дvгнэлт гаргажээ. 13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгvй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хязгааргvй ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1869) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Үрчлээтэй тэмцэх таван арга

2009-06-12 10:56:47

Үрчлээ юунаас болж үүсдэг вэ? Олон нөхцөл байдал үүнд хамаатай. Тухайлбал,арьсны уян хатан байдал алдагдсанаас,арьсны мах үгүй болж унжсанаас,арьс хуурайшсанаас , арьсны буруу арчилгаа, нүүрний элдэв хөдөлгөөн, булчингийн буруу үйл ажиллагаа, нарны туяа гээд л...шалтаг мундахгүй. Мөн хөгшрөлтөөс болж арьсанд үрчлээ үүсэх явдал бол хамгийн наад захын асуудал. Хөгшрөлтөөс болж үүсч буй үрчлээ засал авахад хамгийн хэцүү байдаг. Гэхдээ үрчлээ үүсэхээс өмнө тэмцэж эхлэх, урьдчилан сэргийлэх аргууд зөндөө байдаг ажээ.

 

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (918) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Арьс цайруулах хялбар арга

2009-06-08 14:40:38

Хаврын улиралд нүүрний арьс харлаж, сэвхтэх нь охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал болдог билээ. Нүүрээ цайруулах гэж байна гээд буруу иллэг хийх, хэт хүчтэй бvтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө vзүүлдэг. Арьсыг үрчлээтүүлж, барзайлган бүр түлэх аюултай. Мөн хэн нэгнээс сонссон буруу зөвлөгөөнөөс болж арьсаа өвчлүүлэх тохиолдол элбэг байдаг.

Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (1699) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Нүүр будалт: зөв арга

2009-06-08 14:34:17

Ихэнх бүсгүйчүүд нүүр, царайныхаа хэлбэр, байдалд сэтгэл хангалуун байдаггүй нь судалгаагаар нотлогджээ. Нэг нь миний нүүр хэтэрхий гонзгой гэхэд нөгөө нь үгүй ээ, чинийх гайгүй би өргөн шанаатай болохоор муухай харагддаг гэхчлэн дандаа л өөрийгөө өөлж эхэлдэг.

Ийнхүү сэтгэл гонсгор үедээ нүүрээ яаж будвал зохилтой вэ гэж дийлэнх эмэгтэйчүүд бодож эхэлдэг байна.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (4491) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Залуу , сайхан харагдах талаар үнэн ба худал

2009-06-01 12:51:45

Энэ дэлхийн эмэгтэй болгон гоо сайхан харагдуулдаг гэх бүхий л аргыг туршиж үздэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэсэн ч тэр бүх арга үнэхээр үнэн гэж үү. Зурагтын дэлгэц, сонин сэтгүүлийн хуудаснаас тан руу ялдамхан мишээх царайлаг бүсгүй үнэхээр тэдгээр аргыг хэрэглээ болов уу. Эрдэмтдийн нотолж байгаагаар гоо сайхан харагдуулах “үлгэр” чамгүй их байдаг гэнэ. Заримаас нь дор дурдъя.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (958) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хоолоо зөв тохируулахгүйгээр гоо сайхны тухай ярих ч хэрэггүй

2009-05-31 12:14:17

Та бидний өдөр тутмын хоол хүнс гоо сайханд шууд нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан байхын хамгийн анхны алхам бол хоол хүнсээ зөв тохируулах явдал юм. Манайхан эрс тэс уур амьсгалтай нөхцөлд илчлэг ихтэй, ялангуяа өвлийн улиралд мах ихээр идэх хэрэгтэй гэцгээдэг нь маш буруу бөгөөд ямар ч цаг улиралд мах голдуу нэг төрлийн хоол хэрэглэх нь гоо сайхан байх нь байтугай эрүүл аж төрөх үндсийг ч устгадаг. Тэгвэл хүн гоо сайхан, эрүүл байхын тулд хэрхэн хооллох ёстой гэж үү?


Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (613) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сайхан арьсыг “Chanel”-аас

2009-05-15 03:31:21


Хувцас загварын аж үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд явдаг алдарт “Chanel” фирм гоо сайхан, үнэртний зах зээл дээр ч өөрийн бүтээгдхүүнүүдээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүлээсээр байна.
Нийтэлсэн : Shivnehugs | Уншсан (260) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй